
Менторшип – 2025 Үндэсний хөтөлбөр
Little Faces Big Smiles
Монголын хүүхдүүдэд инээмсэглэл
Төслийн зорилго
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхдийн эрүү, нүүрний мэс заслын тасагт нэн шаардлагатай мэс заслын багаж, тоног төхөөрөмжийг худалдан авч, хандивлах зорилготой юм. Бидэнд нийт $30,000 (USD) буюу 108,000,000 (MNT) санхүүжилт хэрэгтэй байгаа тул энэхүү хандивын аяныг зохион байгуулж байна.
Энэ яагаад чухал вэ?
Монгол Улсын 8000 хүүхдийг хамруулсан үндэсний судалгаагаар:
- 23.1% нь уруул сэтэрхий болон эрүү, нүүрний бусад гажигтай.
- 6.2% нь нүүрний гэмтэл авсан.
- 60% нь эрүү нүүрний хэсэгт шүдний хүндрэлтэй тулгарсан.
Ялангуяа 14-өөс доош насны хүүхдүүд эмзэг байдаг бөгөөд ойролцоогоор 15% нь нүүрний ноцтой гажигтай байдаг.
Зохион байгуулагч:
- The Brilliant Minds Global, ТББ
- Менторшип – 2025 Үндэсний хөтөлбөр
- Los Angeles Mongolian Student Union
Танилцуулга видео
Зургийн булан ба танилцуулга
